Сэтгэл зүйчдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг маш их юм. Аливаа хүнд өөрийнх нь асуудал маш их хүнд хэцүү байдаг. Энэ талаараа хэн нэгнээс зөвөлгөө авах зайлшгүй шаардлага байдаг. Энэ л үед тэр сэтгэл зүйчид хандаж түүнээс мэргэжлийн, цэгцтэй, зөв зөвөлгөө авах хэрэгтэй юм.
Бид бүгдийн сайн мэддэг гадны оронд энэ салбар дэндүү хүчтэй хөгжсөн байдаг. Хүн бүр л сэтгэл зүйчтэй, өөрт нэг асуудал тулгархад түүнийг сэтгэл зүйчээс асуудаг. Авсан зөвөлгөө нь ч амьдралд нь хэрэг болдог.
Өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйч маш их хэрэгтэй байдаг, эцэг эх болгон сайн зөвөлгөө, сургамж айлддаг, бүхнийг мэддэг хүмүүс биш байдаг. Гадны эцэг эхчүүд үүнийгээ л мэдэж байгаа бол хүүхэд дээ сэтгэл зүйчээр дамжуулан зөвлөх хэрэгтэй гэдгээ ойлгодог.
Манай орны хувьд сэтгэл зүйчдийн үйл ажиллагаа бараг байхгүй гэж хэлж болно. Тэдний орон зайг Лам, хуврага нарын бодит бус буюу мэргэжлийн бус зөвөлгөө орлон гүйцэтгэж байна гэж ойлгож болно.
Эцэст нь хэлэхэд, сэтгэл зүйчид нийгмийнхээ сэтгэл зүйг эмчлэх цаг ирсэн юм шиг байна.
No comments:
Post a Comment