2014-04-07

Яриа дөнгөж дуусмагц утсаа бүү тасла.

Утсаар ярих соёл
Хүмүүс хорвоогийн нэг захаас нөгөө захад байгаа хэн нэгэнтэй ярилцаж чадна гэж урьд нь төсөөлөө ч үгүй байсан болов уу.Харилцуур утас орчин үед хамгийн өргөн дэлгэр тархсан холбоо харилцааны хэрэгсэл болсон төдийгүй бага ангийн сурагчид хүртэл утсаар ярилцан гудмаар явах нь сонин содон үзэндэл байхаа больжээ.харилцуур утас бол зөвхөн хэрэглээ болон оршин тогтнож байна.утсаар ярих үедээ хүн заавал ингэж ярьна гэсэн хүрээнд баригддаггүй мэт.
үнэндээ тийм биш.утсаар яярих нь тухайн хүний зан төлөв байр суурийг илэрхийлж чадах зүйл.хүн ямар өнгө аясаар яриагаа эхлэнэ нөгөө хүн ч таарулан хариу үйлдэл үзүүлдэг.утсаар хэрхэн зөв зохистой бусадтай харилцах ямар үед хаана байгаагаа хэрхэн хянан ямар өнгө аясаар ярих талаар бичлээ. Үүрэн телефоны үүх түүхээс Нэгэнт гар утас нь радионы хүүхэд учир үүх түүх нь бүүр 1876 онд Александр Грахам Белл телефон утсыг нээх үе,1894 онд утасгүй холбоо буюу анхны Италийн идэр залуухан Гуглиелмо Маркони ,оросын А.Попов нар зэрэг нээх үеээс эхэлсэн гэж үздэг.Анх гар утас маш том хэмжээтэй дээрээс нь их зай эзэлдэг байсан тул авч явахад хялбар бус байжээ.Хүний хэрэгцээг хангах орчин үеийн “жинхэнэ” гар утасны сүлжээнүүд 1980-аад оны эхнээс мэндэлж эхэлжээ.Анхны гар утас аналоги системтэй байсан ба харин одоо бол тоон системд шилжин дэвшин хөгжсөөр байна. Хурдцаа нэгэнт авсан хөдөлгөөнт телефоны сүлжээг дэлхийн олон улсад тус бүрдээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор уралдан бүтээж байв.1979-н онд япончууд өөриийн гэсэн шинэ сүлжээг (нэ нь дэлхийд анхны үүрэн телефоны сүлжээ)1981 онд финлянд, Дани Норвеги Швед улсуудад “Nordic mobile telephone”-NMT хэмээх сүлжээг 1983-н онд Агличууд “Total access communication system”-TACS хэмээх сүлжээг бүтээжээ.Өөр олон улсад мөн дараа дараалан шинэ сүлжээнүүд мэндэлж байсан бөгөөд эдгээр нь хоорондоо зохицож ажилладаггүй байв.эдний нэг нь болж 1983 онд Америкт AMPS( Advanced mobile phone system) гэдэг сүлжээг AT&T,Motorola компаниуд хамтран үүсгэж анхлан Чикагод хэрэглэсэн байна. Харин 1988 онд тоон модуляци буюу хүний ярийг 1,0 гэсэн тооноос бүтэх дохионд хувиргаад түүнийгээ шахаж компресслох арга ихээхэн дэвшил болсон байна.Үүнийгээ хүний ярианы нэг секундэд 8000 гаруй удаа загварчлан авдаг байна.Аналоги дохиог шахах нь бараг боломжгүй байхад ,тоон дохиог шахах нь асар их үр дүнтэй болдог байна. ХХ зууны эхэн үед хорвоогийн нэг захаас нөгөө захад байгаа хэн нэгэнтэй ярилцаж чадна гэж урьд нь төсөөлөө ч үгүй байсан болов уу.Харилцуур утас орчин үед хамгийн өргөн дэлгэр тархсан холбоо харилцааны хэрэгсэл болсон төдийгүй бага ангийн сурагчид хүртэл утсаар ярилцан гудмаар явах нь сонин содон үзэндэл байхаа больжээ. Орчин үед утсаар ярилцах явцад таны болон танай пүүс компанийн ажлын зохион байгуулалт сахилга бат дэг журам амархан танигдах болно.хүмүүс утасны цаанаас бие биеэ хараагүй байж хоолойгоор нь дотны хүнээ таньж бас нөгөө хүнийхээ насыг барагцаалж сэтгэл санааных нь байдалыг таамаглан мэдэж чаддаг. Зарим хүмүүс утсаар ярихыг байнй уу гэж эхэлээд баяртай гэж дуусгаж байвал тэр соёл дунд нь юу ярих ямар байдалтай байх нь хамаагүй гэж үздэг.үнэндээ бол энэ тийм биш!!! Утсаар албан ажлын төлөвлөгөө , санхүүгийн нууцтай холбоотой асуудлыг ярьдаггүй,мөн чухал ноцтой зүйлүүдийг ярьхад тохиромжгүй байдаг. Ямар ч тааламжгүй яриа яригдаж байсан та тайван байхыг хичээгээрэй.сэтгэл таагүй хэт баярлаж хөөрсөн үед хүн өөрийгөө хянах чадамжаа алдан олон нийтийн газар зохимжгүй аашлах нь элбэг.ер нь зарим хүн нүүр тулан ярилцахаас зайлсхийж утсаар ямар нэг асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг.Үүнтэй холбоотойгоор та өөрийн дууны өнгийг даож сурах хэрэгтэй.хэрэв таны залгасан дугаарын харилцагч утсаа авахгүй тохиолдолд түүнийг залхтал бүү дуудуулаарай.гурав буюу түүнээс дээш удаа дуудаад байх хэрэггүй байдаг.харилцах хүн чинь ямар нэгэн байдлаар утсаа авах завгүй байсан бол дараагийн залгалтанд авах болно.таны залгасан хүний утас автомат дуу хураагчтай бол та өөрийн нэрийг хэлээд яриад уулзах захих зүйлээ хэт нуршилгүй товч хэлээд бичүүлэх хэрэгтэй. Утсаар ярих соёл нь утсыг аван мэндлэхээс эхэлдэг.харилцуурыг авч буй этгээд өөрийн албан газар компанийхаа нэрийг хэлж “.......сонсож байна” гэж эхэлнэ. Мөн ярилцаж буй хүнээ “та” хэмээн дуудах нь аятайхан сонсогддог бөгөөд асуултанд эелдэгээр товч хариулт өгч сурах хэрэгтэй. Яриа дөнгөж дуусмагц утсаа бүү тасла. Ингэх нь харилцуурын цаана байгаа хүнийг үл хүндэтгэсэн ,салахын түүс болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.мөн залгасан хүний ярихыг хүссэн хүн ярих боломжгүй “хэн бэ” , “Хаанаас ярьж байгаа юм бэ” гэх мэтээр харьцах нь эвгүй.”Уучлаарай тантай ярих хүн одоогоор эзгүй байна.та хэлж дамжуулах зүйл байвал надад хэлж болно та түр азнаад залгахгүй юу?уучлаарай тэр одоо завгүй байна” гэх мэтээр харилцах нь таны соёлыг илтгэх болно.Утсаар олон нийтийн газар,машин дотор гудамж талбайд байнга ярих,зааварчилгаа өгөх зэрэг нь маш эвгүй.Ийм яриаг аль болох товч ,бусдад саад бололгүйгээр хийхийг бодох хэрэгтэй. Ажил хэрэгч хүнээс гадна хамгийн зохион байгуулалт муутай менежерийн утас байнга дуугарч явдгийг та мэдэхэд илүүдэхгүй. Хэт орой хэт эрт утсаар бүү ярь.нөгөө хүн тань дуртай байхгүй л болов уу.үнэхээр ярих шаардлага гарвал заавал хүлцэл өчиж уучлалт гуйж яриагаа нуршилгүй маш товч ,тодорхой байлгах хэрэгтэй.

No comments:

Post a Comment