2014-04-07

Эрvvл хvvхэд тєрvvлэхийн тулд аливаа зvйлд бага шаналах хэрэгтэй.

Хvvхэд тээж тєрvvлнэ гэдэг нь эмэгтэй хvний мєн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бvсгvй хvнд хязгааргvй их баяр баясгаланг мэдрvvлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог.
 Жирэмслэх нь физиологийн тєдийгvй сэтгэлзvйн хувьд гvнзгий єєрчлєлт дагуулдаг. Энэ vед сэтгэлийн хєдєлгєєн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар vvнийг дааврын єєрчлєлттэй холбон тайлбарладаг. Амьдрал дахин тєлєвлєгдєж эхэлнэ. “Жирэмсний явц хэвийн vргэлжлэх болов уу”, “ажил тєрлєє яах вэ”, “хvvхдээ зовох гачигдах юмгvй єсгєж чадах болов уу” гэх мэт бодол тєрнє. Хэд хэдэн тєрлийн тvгшvvр илэрдэг. 1. Бие организмд гарч буй єєрчлєлтийг дагасан тvгшvvр. Биеийн галбир алдагдаж эхлэх, нvvрэн дээр сэвх гарах, бие хvндрэх, амьсгаадах, ядрах мэдрэмжийг даган бусдад ямар харагдаж байгаа бол, нєхєр тоохгvй байх болов уу гэхчлэн зовиур vvсдэг. Хvvхэд тээх нь хvний амьдралд олон тохиолдохгvй, хэдхэн сар л vргэлжлэх тул бусдад ямар харагдах нь тийм ч чухал биш шvv дээ 2. Тєрєх vеийн євдєлт олон эмэгтэйг айлгадаг асуудал. Эрvvл хvvхэд тєрvvлэхийн тулд аливаа зvйлд бага шаналах хэрэгтэй. Бvх л эмэгтэйчvvд энэ vеийг давж гардаг, та тэднээс юугаараа дутуу гэж? 3. Хvvхэд урагт хэвийн бойжиж байгаа эсэх нь мєн л тvгшvvртэй. Vvнээс гадна тєрсний дараа эрvvл саруул байх болов уу, євдєж зовох вий, яаж єсгєх вэ гэсэн бодол тєрнє. Vр хvvхэдтэй болно гэдэг эмэгтэй хvн бvрт тохиолддог хорвоогийн хамгийн сайхан зvйл учраас нь энэ бvгдээс тvгшиж санаа зовохгvй тайван байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment