Ой тогтоолт
Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ.Ой тогтоолт нь уураг тархи яаж ажиллаж байгаа мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох ба хадгалагдан тогтох идэвжих байдлын ойлголт юм гэж ой тогтоолтын физиологи үндсийг И.П.Павлов тайлбарласан байна.Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.Чанарын нөхцөлт рефлекс бол ой тогтоолтын физиологи үндэс.
Ой тогтоолтын төрөл,үндсэн процесс
Ой тогтоолтын үндсэн процесст тогтоох,сэргээн санах,хадгалах,таних,мартах ажиллагаа орно.Ой тогтоолт үүсч хөгжихөд идэвхитэй голлон оролцож буй мэдрэлийн эрхтний оролцоогоор ойг харааны,сонсголын,үнэртэхийн болон амтлахын,хөдөлгөөний гэж ангилна.ХҮний гүйцэтгэж буй үйл ажиллагааны зорилгоор ойг санарсаргүй буюу идэвхгүй,ойг санамсартай буюу зориудын гэж ангилна.Хүни йгүйцэтгээж буй үйл ажиллагааны хэлбэрээр ойг бодит буюу дүрслэх,үйл хөдөлгөөний,логик,сэтгэхүйн болон сэтгэл хөдөлгөөний гэж ангилна.
Ойн дүрс:1.сэтгэл хөдлөлийн ой
2.хөдөлгөөний ой
3.утгын ой ба яруу
4.бодит буюу дүрслэх ой
Дохионы 1,2-р системийг хослуулан ашиглаж ухамсарлан ойлгож тогтооно.
Дохионы 1-р систем илүү хөгжсөн хүмүүс юмс үзэгдлийн дүрс өнгө,будаг,дуу чимээ,амт үнэр,хэлбэр галбирыг сайн тогтоодог.
Дохионы 2р систем илүү хөгжсөн хүмүүс юмны утга,хийсвэр ухагдахуун,үзэгдлийн холбоо хамаарал,үүг өгүүлбэр зэргийг сайн тогтоодог байна.Математикч,физикч зэрэг хүмүүс ийм ойтой байдаг
АНУ-ын Беркли хотын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн хэвтэж байхдаа юм тогтоох чадвар нь хамгийн өндөр байдаг байна. Хэвтэж байх үед хүний цус тархиндаа юүлэгддэг учир ой тогтоолт нь сайн байдаг ажээ. Тиймээс ямар нэгэн зүйлийг яаралтай, сайн тогтооё гэвэл хэвтээрэй. Дараахь асуултад “тийм”, эсвэл “үгүй” гэж хариулна уу!
1. Та утасны таван өөр дугаарыг хялбархан тогтоож чаддаг уу?
2. Ажил хэргийн чухал уулзалттай гэдгээ мартах тохиолдол гарч байсан уу?
3. Гурван өдрийн өмнө өглөөний хоолон дээрээ юу идэж байснаа санаж чадах уу?
4. Анхны үнсэлтээ санадаг уу?
5. Анхныхаа хайрыг мартаж чаддаг уу?
6. Сургуульд орсон анхнь өдрөө санаж чадах уу?
7. Багадаа цээжилж байсан шулгээ уншиж чадах уу?
8. Арван настайдаа өмсч байсан хувцасныхаа аль нэгийг санаж байна уу?
9. Утсаар ярихынхаа өмнө тэмдэглэлийн дэвтрээ хардаг уу?
10. Анх удаа үнсэлцэж байхдаа ямар хувцастай байснаа санаж байна уу?
11. Зарим нэг үнэр Танд танил газрыг санагдуулдаг уу?
12. Сургуульдаа ямар замаар явж байснаа санаж байна уу?
13. Найз нөхдийнхөө төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг санаж байна уу? “Тийм” гэсэн хариулт болгонд, мөн арав дахь асуултад “үгүй” гэжхариулсан бол нэг, нэг оноо өгөөрэй. Харин “үгүй” гэсэн бусад хариултад оноо өгөхгүй. 11 ба түүнээс дээш оноо авсан бол Та найдвартай, дээд зэргийн ой тогтоолттой, маш олон зүйлийг сайн санадаг юм байна. 6-10 оноо авсан бол заримдаа алддагтаа сандардаг ч хангалттай сайн ой тогтоолттой, олон зүйлийг санадаг юм байна. Тав болон түүнээс цөөн оноо авсан бол дунд зэргийн ой тогтоолттой юм байна. Магадгүй, чухал ажил хэргийн уулзалт болон утсаар ярих зэргээ нэг бус удаа мартаж байсан байх. Гэвч аливаа юм хоёр талтай байдаг болохоор та алдаагаа хурдан мартаж, байнга өөдрөг сэтгэлтэй байдаг давуу тал ажиглагдаж байна.
Ой тогтоолт сайжруулах аргачлал
1. Эхлэл
1 зуун бол мэдээллийн тэсрэлтийн зуун билээ. Тийм ч учраас хүмүүсийн мэдэх ёстой мэдээллийн хэмжээ эрс нэмэгдэж байна. Ийм нөхцөлд цаг үеийн шаардлагад нийцэж, ажил амьдралдаа амжилт гаргахын тулд хүмүүст тавигдах тодорхой хэмжээний шаардлагууд байдаг. Эдгээрийн нэн түрүүнд бүх төрлийн, их хэмжээний мэдээллийг хурдан хүлээн авч, тогтоон боловсруулж сурах шаардлага юм. Үүнийг ой тогтоолт сайн байж хангана. Гэтэл мэдээлэл тогтоох уламжлалт арга нэмэгдэж байгаа шаардлагыг зарим талаар хангаж чадахгүй байна. Харин олон мянган жилийн түүхтэй ой тогтоолт сайжруулах арга болох мнемотехникийг орчин үеийн анагаах ухаан, сэтгэл судлалын ололтуудтай хослуулан шинэчилсэн орчин үеийн мнемотехник энэ шаардлагад нийцэх юм.
2. Тайлбар
Ой тогтоолт болон бүх төрлийн мэдээллийг боловсруулах чадварт тавигдах өнөөгийн шаардлагын багахан хэсгийг ч гэсэн биелүүлэхийн тулд манай “Сэтгэшгүй ухаан” сургалтын төв байгуулагдан энэ оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна.
Манай төвийн үндсэн чиглэл нь насанд хүрэгсдийн бүх төрлийн мэдээлэл хүлээн авч боловсруулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ой тогтоолт сайжруулах болон хурдан уншлагын сургалт явуулахад оршино. Мөн үндсэн сургалттай холбоотой судалгааны ажлууд хийгдэнэ.
3. Лекцийн үндсэн санаа
Манай сургалт ой тогтоолт сайжруулах арга болох мнемотехникийг орчин үеийн анагаах ухаан, сэтгэл судлалын ололтуудтай хослуулсны үндсэн дээр боловсруулагдсан хөтөлбөртэй. Үүнд:
1) Ой тогтоолтын доорхи үндсэн зарчмуудыг тооцсон.
1. Сэтгэл санаа тайван байх ёстой бөгөөд ямар нэгэн зовиуртай өвчингүй байна. Эдгээр шалтгаан байвал арилгасны дараа хичээллэх нь дээр.
2. Мэдрэхүйн эрхтнүүдийн жигд оролцоог хангах /синестези/ хэрэгтэй.
3. Дүрс энгийн бөгөөд аль болох тодорхой байх ёстой.
4. Мэддэг зүйлтэйгээ нийлэмж үүсгэж сурах шаардлагатай.
5. Секстэй холбоотой зүйл сайн тогтоогддог.
6. Хошин, өвөрмөц мэдээлэл амархан санагдана.
7. Сайн төсөөлөх нь ой сайн байхын нэг үндэс.
8. Дугаарлах нь дэс дараалал болон эмх цэгцтэй байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг.
9. Билэгдэл ашиглаж тогтоосон мэдээлэл сайн тогтоогддог.
10. Тод, олон өнгийг ашигласнаар ямар ч сонирхолгүй зүйлийг сонирхолтой болгон тогтоож болно.
11. Дэс дараа болон эмх цэгцтэй байх нь ямар ч мэдээллийг хайж олоход чухал үүрэгтэй.
12. Эерэг утгатай, тааламжтай дүрс тогтоож санах нь сөрөг утгатай дүрс тогтоож санахаас хавьгүй дээр байдаг.
13. Хэтрүүлэг хэрэглэн хэт томруулж эсвэл хэт жижигрүүлж, хэлбэр, өнгө, дуу авиаг нь өөрчилснөөр дүрсийг тогтооход хялбар болгодог.
2) Дийлэнх хүний ой тогтоолтонд тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг давамгайлж мэдээллийг логик сэтгэлгээндээ тулгуурлаж тогтоодог. Манай сургалт тархины баруун буюу зүүн хагас бөмбөлөгүүдийн ой тогтоолтонд оролцох жигд оролцоог хангахад чиглэгдсэн.
Тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг:
Логик сэтгэлгээ;
Яриа;
Ангилал;
Тоотой хийх үйлдлүүд;
Шалтгаан үр дагаварын холбоог тодорхойлох;
Төлөвлөлт;
Шинжилгээ.
Тархины баруун хагас бөмбөлөгийн үүрэг:
Хэмнэлийн мэдрэмж;
Төсөөлөл;
Зөгнөх чадвар;
Өнгөний мэдрэмж;
Эд зүйлсийн хэмжээг тодорхойлох чадвар;
Орон зайн баримжаа;
Иж бүрэн зураглал хийх.
3) Ойн тогтоолтын дараах хэлбэрүүд байдаг:
Дүрслэх;
Үгсийн ба утгын;
Хөдөлгөөний
Эдгээрээс дүрслэх ой дийлэнх насанд хүрэгсдэд давамгайлдаг үгсийн ба утгын ойноос хурд, багтаамж, найдвартай байдлын хувьд хавьгүй илүү юм.
4) Орос, Германы эрдэмтдийн (Выготский, Йельс) судалгаагаар мэдээллийг хүлээн авч боловсруулах хамгийн үр ашигтай аргууд бол дүрслэх ой буюу дүрслэх сэтгэлгээ гэдэг нь тогтоогдсон. Тэгээд ч ихэнх суутнууд ийм хэлбэрийн ой бөгөөд сэтгэлгээтэй байжээ. Дүрслэх ой ба сэтгэлгээ бол ирээдүйн хүний ой ба сэтгэлгээ гэж үздэг.
4. Давуу тал ба ашиг
Мнемотехник хэнд хэрэгтэй вэ?
A.Бүх хүмүүст
Ямар ч хүн дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт, утасны дугаарууд гэх мэтийн тодорхой хэмжээний мэдээлэл тогтоох шаардлага амьдралд байнга гардаг. Ингэхдээ ихэнх хүмүүс тэмдэглэлийн дэвтэр эсвэл цаасан дээр бичдэг. Дараа нь нөгөө тэмдэглэлээ гаргаж харах, заримдаа олохгүй мунгинаж өөртөө бухимдах тохиолдлууд элбэг байдаг. Харин мнемотехникийг эзэмшвэл энэ явдал бүрмөсөн арилна. Цаасан дээр бичсэнээс толгойндоо бичсэн нь хамаагүй хурдан. Тогтоох хэрэгтэй бүх мэдээллээ толгойндоо хадгалаад хоромхон зуур санаж ашиглах нь цаг хэмнэж, өөртөө сэтгэл хангалуун байх байдлыг бэлэглэдэг.
Ой тогтоолтоо байнга ашиглаж хурцлах нь оюун санаа эрүүл байхын үндэс болдог. Оюун санаа эрүүл байвал бие эрүүл байх магадлал өндөр юм.
B.Оюутан сурагчдад
Оюутан сурагчид мнемотехникийн тусламжтай хичээлийнхээ бүх материалыг цээжилж болно. Хичээлийн жилийн турш хичээлээ бага багаар мнемотехникийн аргаар тогтоовол шалгалтанд бэлдэлгүй шууд орох боломжийг нээдэг. Энэ нь онц сурах нөхцлийг хангах бөгөөд ирээдүйд өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болох боломж олгоно.
C.Эрдэмтэн багш нарт
Мнемотехник нь илтгэх урлагийн хэсэг болж үүссэн юм. Тийм ч учраас лекц илтгэлийнхээ материалынхаа дэс дарааллыг тогтоон цаас харалгүй ярих боломж олгоно. Цаас харалгүй ярьдаг багш нар оюутан сурагчдынхаа хүндэтгэлийг хүлээдэг.
Лекц илтгэлээ нэг удаа тогтоочихсон байхад дахин харах, цээжлэх шаардлагагүй. Энэ нь цаг хэмнэж мэдлэгийнхээ хүрээг цааш өргөжүүлэх боломж нээж өгнө.
D.Бизнесмэнүүд болон улс төрчдөд
Сайн бизнесмэн болон улс төрч маш олон хүнтэй харьцагийн хувьд тэдний тухай их хэмжээний мэдээлэл тогтоох шаардлагатай байдаг. Энэ амжилтын нэг гол хүчин зүйл болно. Хүнд хамгийн эрхэм зүйл нэр нь байдаг учраас хүмүүсийн нэрийг мэддэг байх хэрэгтэй. Мөн тэдний гэр бүл сонирхдог зүйлийнх нь тухай мэдэж ярьж чаддаг байвал тэр хүнийг өөртөө татаж чадлаа гэсэн үг.
Ой тогтоолтын үндсэн процесс
Ой тогтоолт нь хүний үйл ажиллагааны буюу хөдөлмөрийн хувьд тодорхой нарийн процесс юм. Процессын хувьд хөдөлгөөнтэй, хөгжилтэй бас олон янз байдаг. Ойн үндсэн процесст тогтоох, сэргээн санах, таних бас мартах ажиллагаа орно.
Ой тогтоолт нь хүний үйл ажиллагааны буюу хөдөлмөрийн хувьд тодорхой нарийн процесс юм. Процессын хувьд хөдөлгөөнтэй, хөгжилтэй бас олон янз байдаг. Ойн үндсэн процесст тогтоох, сэргээн санах, таних бас мартах ажиллагаа орно.
1. Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ болох үедээ гарган санах процесс юм. Бас хэрэггүйг мартан, илүү хэсгийг ялгах гээд л бидний уураг тархи маш олон зүйлийг хийдэг юм. Урьдын мэдлэгийг хөнгөн шуурхай бөгөөд идэвхтэй үйл ажиллагаанд оруулдаг өвөрмөц процессын нэг төрөл нь санаанд буулгах ой юм.
2. Таних гэдэг нь нэг төрлийн сэргээн санах юм. Танихын тулд сэтгэн бодох , ажиллах эрэгцүүлэн ухаарах зэрэг сэтгэцийн нарийн үйл ажиллагаа нэгэн адил шаардагдана.
3. Мартах нь ой ухаанд хадгалах сэргээн санах дэртгал бий болгохын эсрэг боловч зарим үед уураг тархины хэрэггүй мэдээллээс чөлөөлөхөд тус болдог байна. Урьд нь бий болосн мэдлэг туршлага ул мөр замхран арилж ой ухаанаас үгүй болохыг мартах гэнэ. Мартах нь уураг тархины дээд гадарт бий болсон сааталтай салшгүй холбоотой юм.
Ой тогтоолтын төрөл анги
Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажилгаанд оролцдогийн хувьд олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвх чармайлт оролцсон байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Бас зорилгын байдлаар нь санамсаргүй ба ухамсартай ой гэж хуваана. Ойг дотор нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөнийг тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой гэж ангилдаг.
Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажилгаанд оролцдогийн хувьд олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвх чармайлт оролцсон байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Бас зорилгын байдлаар нь санамсаргүй ба ухамсартай ой гэж хуваана. Ойг дотор нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөнийг тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой гэж ангилдаг.
1. Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх зэрэг таван үндсэн мэдрэх эртхний тусламжтайгаар ангилдаг. Ой тогтоолт нь хүмүүсийн мэрэгжлийн онцлогтой ихээхэн холбоотой байдаг байна. Жишээ нь: Эмч хүн ойролцоогоор 250-300 өвчтөнийхөө нэрийг тогтоодог бол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид хар өнгийн 40-өөд янзын утасыг тогтоодог байна.
2. Үг, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтоох талаар жүжигчин багш хүмүүс илүү байхад шатрын хөлөг дээрх хүү, боднуудын байрыг тогтоон цээжлэх талаар шатарчин хүмүүс илүү гүйд байдаг юм. Жишээ нь: Дэлхийн шатрын аварга байсан Михайл Таль
3. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм. Үг утгын ойд дохионы П систем их үүрэгтэй бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байхгүй юм.
4. Хөдөлгөөний ой нь алхах гишгэх, бичих, зурах, хэмжих, хөдөлмөрийн дадал дүй, спортын ба бүжгийн хөдөлгөөн их хэрэг болдог юм. Хүн бүрд ийм ой бий боловч хүний бие махбодын төрөлхийн онцлог, бас хөдөлгөөний дасгал сургууль хийж байсанаас ихээхэн шалтгаалдаг байна.
5. Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох сэргээх ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах, бахдах, гайхах, сэтгэл ханах, хайрлах дурлах, уйтгарлах, гомдох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас хүлээн авч чаддаг бөгөөд заримд нь бүр насан туршид нь хадгалагддаг. А.П.Чехов нь “хэнэггүй зан бол сэтгэлийн саа өвчин мөн” гэж тун сүрхий онож хэлсэн байдаг. Хүн нойрсож байгаа үед ухамсаргүй ой тогтоолт, Дохионы П системийн төв болон зүүн мал бөмбөлөг амарч, харин баруун тал бөмбөлөг ажилладаг байна. Иймээс зүүдний зарим нь санамсаргүй тогтоогдож үлдэнэ харин зарим нь өглөө санах гээд чаддаггүйтэй холбоотой юм.
6. Богино хугацааны буюу түр зуур тогтоох ой байхад бас урт удаан хадгалах ой байдаг аж. Удаан хадгалах ойг зүүн тйл хариуцдаг нь нтологдсон байна. Удаан санах ой нь үзэгдлийг харьцангуй удаан хугацаанд хадгалах идэвхтэй процесс юм. Урт удаан хугацааны фикиологи үндэс оньс нь биохимийн урвал юм.
Ой тогтоолтын тухай ухагдахуун
Хүнйи уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол өнгөрсөн туршлага, бодол, үйл, явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа бататгах, үлдээн хадгалах, сэргээн сана, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процессыг ой гэнэ. Ой гэдэг нь сэтгэцийн тусгалын нэгэн хэлбэр бөгөөд бодит ертөнцийн талаарх мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээх чадвар бүхий мэдрэлийн системйин өвөрмөц шинэ мөн.
Мэдлэг, дадлага, чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцөлийг ой тогтоолт бүрдүүлнэ. Тиймээс ойг тархинд байгаа лавлах тасагтай асар том номын сан гэж хэлж болох билээ. Хүний сэтгэц, танин мэдэх процесс ой дээр тулгуурлан хөгжинө. Хүн ой ухаанаа бүрэн сайн ашиглавал 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж 6 гадаад хэл эзэмшихээс гадна Зөвлөлтийн нэвтэрхий их толь бичгийн (БСЭ) зуун мянган өгүүллийг тогтоож чадах болно гэсэн тооцоо бий.
Хүний ажил амьдралын бүхий л үйл ажиллагаанд ой чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв хүнд ой гэдэг гайхам сонин үзэгдэл байгаагүй бол тэр <<нярай хүүхдийн байдалд мөнхөд>> байх болно. (И.М.Сеченов). Ажил, амьдралын хэм ёс, өдөр тутмын үргэлжлийг гагцхүү ойн ачаар биелүүлж байна. Германы суут яруу найрагч, сэтгэгч И.В.Гёте ойг <<Амьдралын мөнхийн ногоон мод>> гэж зүйрлэн нэрлэсэн бий.
Ойг Р.Декарт, Г.Эббингауз, Л.С.Выгодский, П.П.Блонский, А.А.Смирнов, П.И.Зинченко, А.Р.Лурия, Н.А.Рыбников, Дж.Пиаже, Дж.Миллер, П.Жане зэрэг олон эрдэмтэд судалж түүнийг тал бүрээс нь тусгасан ном зохиол бичжээ. Орчин үеийн сэтгэл судлал, анагаах ухаан, эм судлал, генетик, биохими, математик, кибернетик зэрэг ой ухааны учрыг ёудалж шинэ шинэ баримт, дүгнэлт гаргасаар байна.
Ой тогтоолтын физиологын үндэс
Ой физиологи нь уураг тархины өөрчлөлт мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлт, мэдрэлийн түр холбоо хадгалан тогтоох бас идэвхжих байдлыг харуулдаг бөгөөд И.П.Павловын “мэдрэлиын хүр холбоо нь адгуусан ертөнцөд болон бидэнд байгаа физиологийн хамгийн боловсронгуй үзэгдэл мөн” гэж тодорхойлсон байдаг. Ойн процессыг эрдэмтэд дараах байдлаар ангилсан байдаг .Ой физиологи нь уураг тархины өөрчлөлт мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлт, мэдрэлийн түр холбоо хадгалан тогтоох бас идэвхжих байдлыг харуулдаг бөгөөд И.П.Павловын “мэдрэлиын хүр холбоо нь адгуусан ертөнцөд болон бидэнд байгаа физиологийн хамгийн боловсронгуй үзэгдэл мөн” гэж тодорхойлсон байдаг. Ойн процессыг эрдэмтэд дараах байдлаар ангилсан байдаг .
1. Физиологийн үндэс нь дээд мэдрэлийн үйл ажиллагаа зүй тогтолын тухай И.П.Павловын сэргааль дээр тулгууралсан байдаг. Ой тогтоолтыг физиологын онол дээр нөхцөлт рефлекс нь ойн физиологын үндэс болно.
2. Сэтгэл зүйн талын үндсэнд мэдрэлийн сэүүдийн авцалдаа буюу нйилэмж /ассоциация/ багтана. Нийлэмжийг энгийн нарийн төвөгтэй гэж үздэг ба энгийн нийлэмж нь дотроо адил төсийн иэил төстэй шинж хэлбэрээр тогтоох сэргээн санахыг хэлнэ.
3. Биохимийн бие манхбодид явагдах уургийн био нийллэгжилт юм. Энэ нь цаашлаад элдэв исэлт, эс үржих ба хуваагдах процесст чухал нөлөө үзүүлдэг байна. Иймэрхүү онол дүнгэлтүүд ой тогтоолт явагдах үндэс нь оньсыг зөв бүрэн төгс тайлбарлахад чухал алхам хийж байгаа боловч одоохондоо бүрэн нотлогдоогүй байна.40 хүртлэх насны хүмүүсийн сэүүд тасрахгүй өсөх учир ой тогтоолт сайн, 40-60 насанд голдуу нэг байрандаа байна, 60 наснаас цааш тогтоох чадвар буурах тийшээ ханддаг байна. Хүн уурлах, архи тамхи хэрэглэх, ном хэвлэл уншиж тогтоох, юу ч бодож сэтгэхгүй, зүгээр суух зэргээх хүний мэдрэлийн эс үхдэг байна. Мэдрэлийн эс хэдэн зуун сая боловч нас өтлөх тусам үхэж үрэгдэж 70-80% нь үхэж утмсанаас зөнөх гэдэг мэдрэл сэтгэлийн хямрал бий болдог
Хүмүүсийн ой тогтоолтын хувийн онцлог
Хүмүүсийн ойн хөгжил ба чанар харилцан адилгүй юм. Тэдний тогтоох арга, хэлбэр нь өөр өөр байдгаас гадна пуг илүү тогтоох нь өөр байдаг юм. Анализаторын буюу мэдрэх эрхтний оролцооны байдлаар хүмүүс тогтоох байдал нь хэд хэдэн төрөл байдаг юм. Зарим хүмүүс юмыг тогтоохын тулд уншсан мэдсэнээ амандаа хэлэх бусдад ярьж өгөх эсвэл дахин дахин хуулж бичих гэх мэт олон аргыг хэрэглэдэг.
Хүмүүсийн ойн хөгжил ба чанар харилцан адилгүй юм. Тэдний тогтоох арга, хэлбэр нь өөр өөр байдгаас гадна пуг илүү тогтоох нь өөр байдаг юм. Анализаторын буюу мэдрэх эрхтний оролцооны байдлаар хүмүүс тогтоох байдал нь хэд хэдэн төрөл байдаг юм. Зарим хүмүүс юмыг тогтоохын тулд уншсан мэдсэнээ амандаа хэлэх бусдад ярьж өгөх эсвэл дахин дахин хуулж бичих гэх мэт олон аргыг хэрэглэдэг. Бичих зурах ярихад хүний уураг тархи булчин шөрмөсөнд хөдөлгөөн явагдаж байгаагас ийнхүү хөдөлгөөний ой гэж нэрлэсэн. Дохионы I систем илүү хөгжсөн хүмүүс дүрс, өнгө будаг, дуу чимээ, амт, үнэр хэлбэр галбирыг илүү сайн тогтоодог. Харин дохионы II систем илүү хөгжсөн хүмүүст юмны утга, хйисвэр ухагдахуун, үзэгдлийн холбоо хамаарал үз өгүүлбэр зэргийг сайн тогтоодог байна.
Тогтоох бамартах байдлаар нь хэд хэдэн бүлэг болгож болно.
· Түргэн тогтоодог - Түргэн мартдаг
· Түргэн тогтоодог - Удаан мартдаг
· Удаан тогтоодог - Удаан мартдаг
· Удаан тогтоодог - Түргэн мартдаг хүмүүс байдаг
Хүмүүс ялангуяа хүүхдүүд дохионы I, II системийг хослуулан ашиглаж ухамсарлаж ойлгож тогтоох нь зүйтэй.
No comments:
Post a Comment