2014-05-02

uurtai uedee hiij bolohgui 10 n uildel

3a55ca anger x678Health.com сайтын Линда Мелон ууртай үедээ дараах 10 үйлдлийг яагаад хийж болохгүйг тайлбарлажээ.
 1. Унтаж болохгүй Ууртай үедээ орондоо орох сайн биш. Neuroscience сэтгүүлд бичсэнээр хүн унтахад сэрүүн үедээ авсан мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нөөцөлж хадгалдаг байна. Ингэснээр таны эрүүл мэнд, сэтгэл санаанд муугаар нөлөөлнө. Унтахаасаа өмнө тайвширч, уураа дарах хэрэгтэйг зөвлөж байна.

Ажлын байран дахь сөрөг харилцааг хэрхэн зохицуулах вэ?

Ажлын байран дахь сөрөг харилцааг хэрхэн зохицуулах вэ? "Та юу тарина түүнийгээ л хураана" гэж үг байдаг шүү дээ. Тиймээс та бусдын хэрхэн биеэ авч явж байгааг хянаж чадахгүй учир өөрийгөө хянаж ухаалаг хөдлөх хэрэгтэй. Сөрөг хандлагыг өөрчлөх Сөрөг хүнтэй ажиллах нь таны эрч хүчийг сорж, тааламжтай байдлыг тань үгүй хийж болно. Тэгвэл та харилцаа холбоогоо хэрхэн өөрчилж чадах вэ?

Сөрөг бодолтойгоо тэмцэж тархиа жаргалтай байлгах нь

 Эерэг бодол сэтгэлгээ нь тархийг аз жаргалтай болгодог. Хэн нэгэн бүжиглэх дуртай, бүжиглэснээр бие хөнгөрч сэтгэл ханамж авдаг. Үүнтэй харьцуулахад эерэг сэтгэлгээ бол тархины бүжиг. таны толгойд орж буй бодлууд нь таны амьдралын хэв маягийг тодорхойлох, таныг амжилтанд хүргэх чиглүүлэгч.

өөртөө итгэлтэй байцгаая

Уур бухимдлаа эерэгээр тайлах

Хүмүүс уур бухимдлаа нэг дор эсвэл аажмаар гаргацгаадаг. Уур уцаар гэдэг сэтгэл хөдлөлийн үнэнч хэлбэр. Хэрэв түүнийг гадагш илэрхийлж гаргахгүй бол дотогш буглаж бугшсаар биеийн хаа нэгтээ хуримтлагдаж, ямар нэг өвчин, эмгэг болж хөгждөг. Шүүлжлэлтэй адил бид нэг зүйл дахин дахин давтагдахад үргэлж уурладаг. Тэгээд уурласан үедээ түүнийгээ илэрхийлж гаргах эрхгүй мэт санаж, нэг гараа нөгөөгөөрөө барьж, уураа цааш “залгиж” орхидог

2014-04-24

Гэр бүлийн харилцаа

ТАНЫ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА ТААРАМЖГҮЙ БАЙНА УУ?
Гэр бүлийн харьцаа тааламжгүй болох хамгийн гол шалтгаан нь бодит бус хүлээлт гэж сэтгэлзүйчид үзэж байна. Үүн дээр амьдралын өдөр тутмын ачаалал, стресс ч нөлөөлдөг нь тодорхой. Ихэнх хосууд амьдралын хань нь бодит байдал дээр төсөөлж байснаас огт өөр хүн байдгийг мэддэггүй. Харин хожим мэдсэн хойноо гутарч гонсойх нь бий

Оюун ухааны ерөнхий ойлголт

Оюун ухааны ерөнхий ойлголт
Сургалтын явцад хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг харгалзан үзэх боломжийг тодорхойлох эрэл хайгуул эрчимтэй хийгдэх болсон нь оюун ухааны тухай асуудлыг сонирхоход хүргэсэн байна. Ухаантай хүн гэж хэн вэ? Оюун ухаан гэж юу вэ? Оюун ухааны хөгжлийн төвшинг хэрхэн хэмжих вэ? гэсэн олон асуудлууд өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн эрдэмтдийн анхаарлыг ихэд татах болжээ.