Оюун ухааны ерөнхий ойлголт
Сургалтын явцад хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг харгалзан үзэх боломжийг тодорхойлох эрэл хайгуул эрчимтэй хийгдэх болсон нь оюун ухааны тухай асуудлыг сонирхоход хүргэсэн байна. Ухаантай хүн гэж хэн вэ? Оюун ухаан гэж юу вэ? Оюун ухааны хөгжлийн төвшинг хэрхэн хэмжих вэ? гэсэн олон асуудлууд өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн эрдэмтдийн анхаарлыг ихэд татах болжээ.
Эрдэмтэд оюун ухаан түүний бүтцийг харилцан адилгүй тодорхойлсон байна. Эдгээрийн дотроос оюун ухааны гол гол тестүүдийг анх зохиосон эрдэмтдийн үзэл баримтлалаас товч дурдъя. Оюун ухааны анхны тестийг эрдэмтэд Binet,Simon”1905” энэ ухагдахууныг нилээд өргөн хүрээтэй авч үзсэн байна. Тэдний үзлээр бол ухаантай хүн гэж "Юмыг зөв шүүж ойлгон ухаарч, эрүүл сэтгэлгээ, идэвхи санаачлагынхаа ачаар амьдралын нөхцөл байдалд дасан зохицож чадаж буй хүн" ийг хэлэх ажээ.
1939 онд насанд хүрэгчдийн оюун ухааныг судлах анхны тестийг зохиосон Д.Векслер ч энэ үзлийг хүлээн зөвшөөрч байв. Түүний үзэл баримтлалаар бол : Оюун ухаан гэдэг нь ухаалгаар ажилллаж, оновчтой сэтгэн амьдралын нөхцөл байдлын учир зүйг сайтар олох, ерөнхий чадвар уу, товчоор хэлбэл " Орчинтойгоо харьцахдаа хүчээ зөв зохицуулах чадвар" юм.
Хувь хүний орчиндоо зохицон дасах чадварыг оюун ухаан гэнэ. гэсэн тодорхойлолтыг олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг билээ. Оюун ухаан нь олон талтай цогц зүйл гэж үзээд Америкийн сэтгэл зүйч Тёрстоун түүний янз бүрийн талуудыг тодорхойлсон байна. Тэрээр оюун ухааны янз бүрийн талуудыг анхдагч чадварууд хэмээн нэрлэж доорхи зүйлүүдийг багтаасан.
- Тоолох чадвар , тоон ба арифметик үйлдэл хийх чадвар
- Хэл ярианы уян хатан чанар , хамгийн тохиромжтой үгээр өөрийн санаагаа хялбархан ойлгуулах чадвар
- Үг яриаг хүртэх. Аман ба бичгийн яриаг ойлгох чадвар
- Орон зайн баримжаалал., юмс тэдгээрийн хэлбэр дүрсийг орон зайд төсөөлөх чадвар
- Ой тогтоолт
- Эрэгцүүлэх чадвар
- Хүртэх хурд, юмс дүрслэл тэдгээрийн эд ангийн хоорондын адил төстэй болон ялгаатай талуудыг түргэн хүртэх чадвар.
Эдгээр чадвар тус бүрийг тодорхойлох тестүүд зохиох нь оюун ухааны онцлог, хэв шинжийг тодорхойлоход хангалттай юм гэж үзсэн байна.
Оюун ухааны хөгжлийн хүчин зүйлүүд
Нэг талаас төрөлхийн удамшлын хүчин зүйлүүд нөгөө талаас орчны нөлөөллийн аль алинаас нь хүний оюун ухаан шалтгаалдаг байна.
Удамшлын хүчин зүйлүүд Хүүхэд эцэг эхээсээ өвлөн авч байгаа чадавхи боломжоор удамшлын хүчин зүйлүүд нь тодорхойлогддог. Хүний хромсомд хадгалагдаж байгаа хэдэн зуун мянган генүүд нь олон нууцыг өөртөө агуулж байдаг.
Ихэнхи тохиолдолд удамшлын хүчин зүйл хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн эсэхийг түүнийг төрсөн хойно тодорхойлох боломжтой. Оюун ухаан нь удамшлын хүчин зүйлээс, тухайлбал эцэг эхийн генийн шинж чанар, мэдрэлийн системийн онцлогоос шалтгаалдаг гэдэг нь тодорхой. Харин хэрхэн нөлөөлдөг вэ ? гэсэн асуултанд нэг мөр хариу өгөх боломж одоогоор хомс байгаа юм. Удамшлын хүчин зүйлүүд нь ихэвчлэн генитэй холбоотой байдаг бол төрөлхийн бусад хүчин зүйлүүд түүнтэй холбоогүй байдаг.
Оюун ухаанд нөлөөлөгч төрөлхийн хүчин зүйлүүд:
Эдгээр нь үр тогтох үеэс эхлэн хүүхдийн бие махбодийн хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлүүд юм. Үүнд эхийн өвдөлт ургийн тэжээлийн дутагдал, хортой эм бэлдмэл хэрэглэх зэргийг дурьдаж болно. Эхийн хооллолтын дэглэм ноцтой зөрчигдөх нь хүүхдийн оюун ухааны цаашдын хөгжилд нөлөөлдгийн тодорхой жишээ бол өндөр ууланд амьдардаг эмэгтэйчүүдийн хоол унданд иод дутагдсанаас болж хүүхдийн оюун ухааны хөгжилд гардаг эмгэг өөрчлөлт юм.
Жирэмслэлтийн эхний үед тайвшруулах эм тэр бүү хэл аспириныг хэтрүүлэн хэрэглэх нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг мэдэгдэхүйц удаашруулдаг болохыг тогтоожээ. Хэрвээ эх нь жирэмсэн үедээ архи, тамхи хэрэглэвэл мөн ийм сөрөг үр дагавар гардаг байна.
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс
Хүүхэд төрөлхийн ямарч чадавхитай төрсөн байж болно. Гагцхүү цаашдаа амьдрахад нь зайлшгүй шаардагдах оюун ухааны чадварууд нь орчинтойгоо харилцан үйлчлэлцсэний ачаар нийгмийн орчинд зохицон дасах нь хөгжиж боловсронгуй болж байдаг. Оюун ухаанд нөлөөлөх орчны хүчин зүйл хоол тэжээл, хүүхдийг идэвхижүүлэх харилцаа, хүүхдийн нийгмийн байдал зэргийг авч үзье.
• Хооллолт Хүүхдийн хоол тэжээлийн ноцтой дутагдал нь түүний оюун ухааны хөгжилд хүчтэй нөлөөлдөг байна. Ялангуяа эхний зургаан сард ийм нөлөө сөрөг үр дагавар ихтэй байдаг. Харин хүүхэд цаашдаа хэвийн хэмжээгээр хооллож амьдралынх нь нөхцөл идэвхижил сайтай байвал 4-5 насандаа хэвийн хөгжилтэй үе тэнгийнхээ төвшинд хүрэх боломжтой гэж үздэг. Эхийн хэвлийд байхаасаа эхлэн төрсөн хойноо ч гэсэн байнга өлсгөлөнд нэрвэгдэж байдаг улс орнуудын хүүхдийн оюун ухааны хөгжилд засрашгүй ноцтой өөрчлөлт гардаг байна.
• Хүүхдийг идэвхижүүлэх харилцаа Төрсөн цагаас нь эхлэн хүүхдийг сэтгэл зүйн хувьд идэвхижүүлэх нь хүүхдийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Магадгүй энэ нөлөө нь зөвхөн зөв хооллон ундалж сайтар асарч сувилснаас ч илүү байж болох юм. Хүүхэд нэг бүртэй харилцах боломж багатай хүүхэд асрах газарт амьдарч буй хүүхдийн хэл ярианы болон хөдөлгөөний хөгжил мэдэгдэхүйц удаашралтай болохыг эрдэмтэд тогтоожээ.
Харин эцэг эх нь хүүхдээ өсгөн түүнд элэгсэг хандан идэвхитэй харилцан шинэ шинэ чадвар дадал эзэмшихэд нь сайн тусалж байвал хүүхдийнх нь хөгжил зохистойгоор тасралтгүй явагддаг байна. • Хүүхдийн нийгмийн байдал Хүүхдийн амьжиргааны төвшин нэн доогуур байсны улмаас оюун ухааных нь хөгжилд хоцрогдол гарч байна. Гэхдээ ийм хоцрогдол нь хүүхдийн ахуй орчин нийгмийн байдалтай холбоотой үүсмэл хоцрогдол гэж эрдэмтэд үздэг
Оюун ухааны хөгжилд нөлөөлөх хүчин зүйл
Оюун ухааны хөгжилд дараах зүйлүүд нөлөөлдөг:
а/ Генетикийн ба төрөлхийн хүчин зүйл
- Хромсомын гажиг – Эрдэмтдийн мэдэж байгаа хромсомын гажиг бол Дауны өвчин юм. Гэхдээ Дауны өвчний 3-4% л удамшдаг. 96-97% нь эцэг эхийн настай холбоотой байдаг. Дэлхийд дунджаар 1000–д 1 тохиолддог. Хэрвээ эцэг эх нь 25аас доош настай бол 2000д 1, эцэг эх нь 45аас дээш настай бол 40д 1 тохиолддог. Гол шалтган нь ахимаг настай эцгийн бэлгийн эсийн хөгжилтэй холбоотой байдаг. Дауны өвчтэй хүүхдүүдэд хөнгөн хэлбэрийн дүйнгэ тэнэгрэл их нийтэч байдал илэрдэг.
Дебиль – дүйнгэ тэнэг
Имбециль – мангуу тэнэг
Идиот – усан тэнэг
- Ургийн хоол тэжээлийн дутагдал – Жирэмсэн байх хугацаанд хүүхдийн тархины 99% нь хөгждөг. Энэ үед хэвийн үйл ажиллагаа явагдахад зайлшгүй шаардлагатай нэгдлүүд, ДНХ-ийн синтез хоол хүнсний бодисоор дамжин явагддаг. Эхийн хоол тэжээлийн дутагдал нь ургийн оюун ухааны хөгжлийг саатуулдаг.
- Жирэмсний үед өвчлөх – Чихрийн шижин, кор, тэмбүүгээр өвчлөх нь хүүхдэд оюуны хомсдол үүсгэдэг. Хэрэв эх жирэмсэн үедээ кор-оор өвчилбөл хараа, сонсголын гажигтай хүүхэд төрдөг.
- Эх эмийн ба бусад бодис хэрэглэх – Эх жирэмсний саруудад антебиотикууд ба элениум төрлийн эмийн бодисууд, тэр ч бүү хэл аспирин хэрэглэх нь ургийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн үүнтэй адил нөлөөг архи тамхи ч үзүүлдэг. Хэрэв эх жирэмсний үед тамхи хэрэглэвэл хүүхдийн 15% нь Sleep apnoe /унтаж байгаад үхдэг өвчин/ гэж өвчин тусдаг.
б/ Хүрээлэн буй орчний хүчин зүйлс
- Хоол тэжээл – Эхний 6 сард хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орвол сэтгэцийн хөгжил саатдаг. Гэхдээ энэ хүүхдүүд цаашдаа хэвийн хооллож, тааламжтай тогтвортой нөхцөлд амьдарвал 4-5 насандаа гүйцдэг.
- Сэтгэцийн цочрол – буюу харилцаа их чухал гэж үздэг. Хүүхэдтэй тулж харилцах харилцаа бага байдаг цэцэрлэгт /10 хүүхдэд 1 багш/ аажимдаа хэл яриа, хөдөлгөөний хувьд хоцрогдол ажиглагддаг байна.
- Гэр бүл дэх хүүхдийн тоо – Гэр бүлд хэдий чинээ их хүүхэд байна төдий чинээ оюуны коэфицентийн дундаж хэмжээ бага байдаг. Түүнээс гадна ууган хүүхдүүд дүү нараасаа илүү оюуны чадамж өндөр байдаг.
- Нийгмийн байдал – Амжиргааны төвшнөөс доогуур орлоготой гэр бүлд төрсөн хүүхдүүд бусад давхаргыхнаас оюуны чадамжаар сул байдаг
No comments:
Post a Comment