2014-05-02

uurtai uedee hiij bolohgui 10 n uildel

3a55ca anger x678Health.com сайтын Линда Мелон ууртай үедээ дараах 10 үйлдлийг яагаад хийж болохгүйг тайлбарлажээ.
 1. Унтаж болохгүй Ууртай үедээ орондоо орох сайн биш. Neuroscience сэтгүүлд бичсэнээр хүн унтахад сэрүүн үедээ авсан мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нөөцөлж хадгалдаг байна. Ингэснээр таны эрүүл мэнд, сэтгэл санаанд муугаар нөлөөлнө. Унтахаасаа өмнө тайвширч, уураа дарах хэрэгтэйг зөвлөж байна.
2. Жолоо барьж болохгүй Ууртай үед машин барьснаар осол хийх өндөр магадлалтай болдог. Учир нь ууртай үед хүний хараа туннель хэлбэрт шилждэг буюу эгц урагшаа төвлөрдөг байна. Ингэснээр хажуу талд болж байгаа үйл явцад анхаарал тавьж чадахаа больдог гэнэ. Тиймээс ууртай үедээ машин барих зайлшгүй хэрэгтэй бол зориудаар анхаарал, хараагаа тал тал руугаа шилжүүлж явах хэрэгтэй. 3. Уураа гадагшлуулах хэрэггүй Цээжиндээ бугшсан уур уцаарыг гаргаж хаях нь сайхан санаа. Гэхдээ ингэснээр байдлыг хүндрүүлж мэднэ. Жишээлэхэд дэр нүдэж уураа гаргасан хүний уур хилэн улам бүр нэмэгдэж дараагийн үйлдлийг илүү түрэмгий хийх шалтаг болдог байна. Өөрөөр хэлбэл ингэсний дараа өөрийгөө зөвтгөх мэдрэмж нь нэмэгдэж бусдад түрэмгий авир гаргах шалтаг болдог. 4. Идэх эрүүл мэндэд муу Уур уцаартай үед идсэн хоол бидэнд хоёр муу нөлөө үзүүлдэг. Нэгд, ууртай үед бид өөрийн эрхгүй эрүүл биш хүнс сонгож эхэлдэг. Илүү чихэрлэг, илүү тостой, илүү хурц хүнс хүсч эхэлнэ. Хоёрт, ууртай үед хүний мэдрэл аюултай нөхцөл байдлын горимд шилжиж, хоол хүнс боловсруулах үйлдлээ хойш нь тавьж хамгаалалтын байдалтай болно. Ингэснээр хоол шингэлт сайн явагдахгүй. 5. Маргалдаж болохгүй Ууртай үед бусадтай харилцсанаар дараа нь харамсах үр дүнд хүрнэ. Харилцагчдаа эвгүй сэтгэгдэл төрүүлснээр дахин засах аргагүй байдалд орох тул уураа дарсны дараа харилцах хэрэгтэй. Магадгүй хүнийхээ онцлог, асуудлын цар хүрээнээс хамаарч 10 минутаас 10 өдөр ч завсарлаж болох юм. 6. Facebook-т асуудлаа дэлгээд хэрэггүй Найз нартаа нийгмийн сүлжээгээр асуудлаа дэлгэснээр мөн л буцаахын аргагүй эвгүй байдалд орох тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. 7. И-мэйл бичих хэрэггүй Мөн л бичсэнээ эргүүлж буцаах аргагүй байдалд ордог. Хэрвээ заавал бичиж байж санаа тань амрах гээд байгаа бол зүгээр л Word документ үүсгээд бичиж хадгал. Дараа нь уур гарсны дараа эргээд харахад засах боломж олдоно. 8. Согтууруулах ундаанаас зугт Ууртай үед сотгох нь маш муу үр дүнд хүргэдэг. Тархинд бидний бусдад үзүүлэх эвгүй үйлдлийг хянаж цагдаж байдаг систем байдаг. Харин согтууруулах ундаа энэ системыг сулруулдаг тул юунд ч хүргэж болзошгүй. 9. Цусны даралтаа хэмжихээс битгий татгалз Уур уцаар нь зүрхний шигдээс, цусны даралтын эрсдлийг нэмэгдүүлдэг. Уурласны дараа хоёр цаг орчим хугацаанд цусны даралт өндөр байдаг ажээ. Ууртай үед зүрхний шигдээсийн эрсдэл тав дахин, цусны даралтын эрсдэл гурав дахин өсдөг. Иймээс ууртай үед цусны даралтаа хэр их нэмэгддэгийг хэмжиж мэдээд хариу арга хэмжээ авч сурвал сайн. Үүнд дасгал хийх, унтаж тайвшрах зэрэг аргууд байж болно. 10. Дотроо шаналах дэмий Бусадтай маргалдаж, хэрэлдэж бухимдасны дараа гомдол шаналгаагаа дотроо хадгалж үлдэх хэрэггүй. Ингэхгүйн тулд нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөлийн түвшинтэй ижил түвшнээс яриагаа эхэлж өөрөө аажмаар бууруулсаар хоёул хамтдаа тайвширч зохицож сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ууртай хүнийг удирдаж сур. Ингэвэл таны дотор шаналгаа үлдэхгүй сэтгэл амгалан болно.

No comments:

Post a Comment