2014-04-07

Сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг ямар газрууд байна вэ?

Сэтгэл судлалын төвүүд
1. Сэтгэл судлалын үндэсний төв. Хааяа хүнд зүгээр л сэтгэлээ онгойтлоо ярих сайхан биш байдаг гэж үү? Харин асуудлаа ярилцаад, мэргэжлийн зөвөлгөө чиний хамгийн том дайсан болох стресс чамаас зугатан алга болно гэдэгт итгэлтэй байна. 2004 оноос үйл ажилгаагаа явуулж байгаа Сэтгэл судлалын үндэсний төвийг зориорой.
танд туслах олон мэргэжлийн сэтгэлзүйн эмч нар байгаа шүү. Хаяг: Тусгаар тогтнолын ордон, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс Харилцах утас:77324233 Цахим хаяг: http://www.psychology.mn/
 2. Монгол Өрх Сэтгэл Заслын холбоо. Бид бүгд л өөр, өөр зан ааш, өөр хүмүүжилтэй. Харилцаны асуудлууд гарах явдал бидний амьдралд нэг бус удаа тохиолддог. Хамгийн ихээр хайрладаг гэр бүлийнхэнтэйгээ ч ам мурийн үе нэг бус удаа тохиолддог шүү дээ. Сэтгэл зүйн сургалтаар зогсохгүй гэр бүлийн харилцаанд мэргэжлийн эмч нар зөвөлгөө өгдөг Монгол Өрх Сэтгэл Заслын холбоог санал болгож байна. Хаяг:Сайхан төв, 3-р бичил хороолол, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс Харилцах утас:70145145 Цахим хаяг: http://www.mupa.mn/
3. Улаанбаатар дээд сургуулийн дэргэдэх гэр бүлд сэтгэл зүй зөвөлгөө өгөх төв. Гэр бүл дотор ч гэлгүй хүнд байх ёстой сайн чанаруудын нэг бол яахын аргагүй үүрэгээ ухамсарлах явдал юм. Гэр бүл доторхий эцэг эхийн болон хүүхдийн үүрэн хариуцлагын тухай зөвлгөө өгдөг энэхүү төвийг ч Гоолингоо зөвлөж байна. Залуу гэр бүлүүдэд болон зан ааш нь төлвөшидөг, хамгийн чухал нас гэлцдэг өсвөр насныханд сэтгэлзүйг зөвөлгөө өгдөг шүү. Гэр бүлийн долоо хоногийн тохиолдуулан гэр бүлээрээ зорихыг зөвлөж байна. Хаяг:С301 тоот. Улаанбаатар дээд сургууль, Нямьянжүгийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс Харилцах утас:88080820, 99280007 Цахим хаяг: http://www.gerbul.mn/

No comments:

Post a Comment