2014-04-07

ДОНТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Донтолт гэж юу вэ магадгүй та... Та өөрийгөө болон эргэн тойронд байгаа хүмүүсээ ямар нэгэн зүйлээс хамааралтай болж байна гэдгийг мэдэрч байсан уу ? Донтолтыг мэргэжилтнүүд дараах байдлаар тодорхойлсон байна. Донтолт нь тухайн хүний сэтгэхүйн онцлог , нийгмийн бусад хүчин зүйл, донтуулах хэлбэрээс хамааран нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн аймшигт өвчин юм. Үүнийг манайхан архи, тамхи, хар тамхи л гэж ойлгодог тэгвэл тэр чинь жинхэнэ андуурал гэдгийг та бүхэнд анхааруулъя !!!
Нийгэм өөрчлөгдхийн хэрээр донтолт хүртэл нэлээн олон төрлөөр хүрээгээ тэлчихсэн байхым. Амеркийн сэтгэл судлалын нийгэмлэг (APA) дэлхийн хүн амд түгсэн донтолтын 10 хэлбэрийг судлан гаргаад байна. За та дараах жагсаалтыг сайн хараарай магадгүй энэ өвчинтэй тэмцэх шаардлагатай болсон ч байж болох юм. 1. Архи согтууруулах ундааны дон 2. Тамхидалт 3. Мансууруулах дон 4. Мөрийтэй тоглоомын дон 5. Идэх дон 6. Видео тоглоомын дон 7. Интернэтийн дон 8. Секс дон 9. Худалдан авах дон 10. Ажлын дон Донтолт өнөөдрөөс маргааш хүрэх хугацаанд үүсэхгүй ээ. Үе шатаар хөгжиж, нэг мэдэхэд донтох өвчинд нэрвэгдсэн байх болно. Судлаачид донтолтод хүрэх дараах 5 үе шатыг нэрлэжээ. 1. Эхний шатандаа тухайн зүйлийг хийх явцдаа үүсч байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ хянах боломжгүй болсноо ойлгодог. Хамгийн гол нь таатай мэдрэмж нь уг хүнд хэр хурдан төрсөн бэ гэдэг нь чухал. Эдгээр нь заримдаа ухамсартай, төлөвлөсөн, хөгжилтэй зэрэг шалтгаанаар хэрэгждэг. Ж нь: мөрийтэй тоглоом тоглоод гэнэт баяжих юмсан гэсэн хүслэн, ямар нэг цуглуулга үзээд эсвэл компьютер тоглоом тоглож байхдаа сэтгэл нь маш ихээр догдолж байгааг мэдрэх гэх мэтээр илэрдэгийн байна. 2. Донтолтын хэмнэл үүсэх үед сэтгэл зүйн таагүй байдал нь донтолтын давтамжтай хэмнэлийг нэмэгдүүлдэг. Тухайн хүний биеийн хүч, сэтгэл зүйн болон сэтгэхүйн хэв шигжийн онцлог түр зуурийн бэрхшээлийг даван туулах чадвар зэргээс шалтгаалдаг байна. Хүний амьдралд олон л юм тохиолдоно үхэл хагацал, өр шир, хайр дурлал гээд л стрессээ тайлах аргаа буруу сонгосоноос нөгөө үйлдлээ дахин давтаж хэмнэл үүсгэдэг. Ямар нэгэн зүйл сонирхол татахаа больж, заавал ямар нэгэн орлуулах зүйлийг хайх шинж тэмдэгүүд илэрдэг. 3. Донтолт төлөвших үед хүний сэтгэл зүйн байдал маш их нөлөөтэй. Доторх зөрчлөө нэг хэлбэрийн донтолтын нөлөөгөөр солих санаа төрдөг. Энэ шатны донтогчид өөрийгөө болон сэтгэл хөдлөлөө хянах чадвартай байна гэж бодсоор байдаг нь үнэхээр харамсалтай. 4. Донтох эмгэг автах үед аажим аажмаар бусдаас өөрийгөө тусгаарладаг. Ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ учир зүйгээ олохоо больж, нөгөө хүмүүс нь за энэ хүн ч өнгөрчээ гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Донтогч этгээдэд маань тухайн зүйл нь амьдралын чухал зүйл болсон байхым. 5. Донтох эмгэгийн үед бие, сэтгэлийг бүхэлд нь нөлөөндөө оруулдаг. Жинхэнэ ажил амьдралаа алдаж гутлаа чирэх үе. Тухайн зүйл нь амьдралын гол цэг болж байгаам даа. Тэр л байхгүй бол амьдрал зогссон мэт санагдаж бусад зүйлд анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болдог байна. Эдгээр шат бүр дараагийн шатны таатай нөхцөл болох нь тодорхой. Та өөртөө болон эргэн тойрондоо анализ хийгээд үзээрэй. Донтолтын эцсийн шатанд хүрч хүндрэхээс өмнө өөрийгөө болон бусдыг авраач !!!

No comments:

Post a Comment