2014-04-23

Байгууллагын зан үйл гэж юу вэ?

Байгууллагын Зан Үйл гэж юу вэ? Байгууллагын зан үйл, заримдаа байгууллагын сэтгэл судлал гэгдэх сэтгэл судлалыг шинжлэх ухааны энэхүү хэрэглээний салбар нь хүмүүсийн амьдралын хамгийн гол хэсэг болох ажил хөдөлмөрийн ертөнцөд болдог бүхий л үйл ажиллагааг сэтгэл судлалын ололт амжилт, зарчмуудаар илүү баяжуулан үр дүнтэй явуулах боломжийг бий болгох зорилготой хөгжиж ирсэн. Байгууллагын зан үйл нь хэрэглээний шинжлэх ухаан учраас сэтгэл судлалын хэд хэдэн суурь болон бусад хэрэглээний шинжлэх ухааны ололт, мэдлэг, практик асуудлуудыг нэгтгэн нэг талаас “хүн” баялаг дээр суурилан байгууллагын үйл ажиллагааг дэмжин нөгөө талаас баéгууллагын уур амьсгал, харилцаа, дотоод соёл, амжилтын үр шимээр хувь хүний нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хэрэгцээг хангах хоёр талын үйл ажиллагааг боловсронгүй болгох суурийг тавьж өгдөг.
Байгууллагын зан үйлийг судлах нь яагаад чухал вэ? Олон зуун жилийн хамтын аж ахуй, үйлдвэрлэлийн туршлага дээр үндэслэн, зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх нь байгууллагын бүтээмж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыã сайжруулахад хангалтгүй юм гэдгийг үе үеийн байгууллагуудын удирдлага, менежерүүд гярхайгаар ажиглан, сүүлийн 100 гаран жил хүний нөөц, байгууллагын ажилчдын зан үйлийн асуудлуудад анхаарал хандуулаад байгаа билээ. Байгууллагын зан үйлийг судлах нь яагаад чухал вэ гэдгийг зүгээр хэн нэгний хэлж байгаад итгэж хаях нь өнөөгийн шинжлэх ухаанч практик сэтгэлгээтэй уншигч та бүхний хувьд хангалтгүй учир дараах Байгууллагын нөөц баялагт суурилах онолоор жишээ татан тайлбарлая. Байгууллагын баялгийг юу үнэ цэнэтэй болгодог вэ? 1. Ховор байдал Үнэт чулуу яагаад үнэтэй байдгèéн гол шалтгаан нь тэдний ховор байдагтай холбоотой юм. Сайн ажилчид бидний хувьд ховор баялаг болж өгдөг. Тиймээс ч байгууллага энэ ховор баялгаа барьж үлдэх нь бусад баялгийнхаа үнэ цэнийг өсгөхөд тустай байдаг. Үүнээс үзэхэд хөл бөмбөгийн клубууд сайн тоглогчоо ямар ч үнээр хамаагүй авч үлдэх гээд байдагт гайхах юмгүй байх нь 2. Дахин давтагдашгүй байдал. Монголчууд бид бие биенийгээ дуурайх дуртай гэсэн яриа их байдаг. Гэхдээ энэ зан үйл нь зөвхөн Монголчуудынх биш, хүн төрөлхтний нийтлэг зан үйл юм. Тиймээс ч хаа нэгтээ хэн нэгний аятайхан бизнесийн санаа байвал бушуухан дуурайдаг. Гэхдээ хуулсан хуулуулсан хоёр компаний борлуулалт өөр өөр байсаар байдаг. Тэгэхээр энэ хоёр компанийн ялгаа юунд байна вэ? a.Байгууллагын түүх Жишээ нь: олон жил зах зээл дээр оршин тогтносон байгууллагын туршлага, хүмүүст үүсгэсэн сэтгэгдлийг сүүлд үүссэн байгууллага хуулбарлах аргагүй b. Олон тооны жижиг хэмжээний шийдвэрүүд Жишээ нь: Аль нэг компаний саяхан нэвтрүүлсэн технологийг өөр нэг компани дуурайж болох боловч тухайн компаний ажилчдын ажилдаа хандах хандлагыг шууд дуурайх амаргүй. c. Нийгмийн цогц болсон нөөц баялаг. Аливаа байгууллагын соёл, итгэлцэл, нэр хүнд дахин давтагдашгүй байдаг. Дээрх хүчин зүйлсийг харахад бүгд л байгууллага дахь хүмүүсийн зан үйлтэй салшгүй холбоотой байна. Тэгэхээр ховор бөгөөд дахин давтагдашгүй энэхүү баялгийг улам онцгой болгохын тулд бид байгууллагын зан үйлийг судалдаг байх нь. Байгууллагын зан үйл нь Хүний нөөцийн менежментээс ялгаатай юу? Ерөнхийдөө Байгууллагын зан үйлийн шинжлэх ухаан, Хүний нөөцийн менежментийн шинжлэх ухаан хоёр нь нийтлэг зүйл ихтэй болов÷ хандлага, аргачлалын хувьд харьцангуй ялгаатай. Зарчмын хувьд Байгууллагын зан үйл нь Сэтгэл судлалын салбар ухаан бөгөөд нөгөөтэйгүүр Хүний нөөцийн менежментийн хэсэг ойлголт ч гэгддэг. Гэхдээ бодит байдал дээр олон улсад Хүний нөөцийн менежментийн хүрээнд ихэвчлэн байгууллагын өдөр тутмын гүйцэтгэлийн хүрээний даалгаврыг гүйцэтгэхээс хэтрэхгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй байгууллагын үйл ажиллагааны үл үзэгдэгч гар болох “сэтгэл зүйн хүчин зүйлсийн менежмент”-ийг Байгууллагын зан үйлийн салбарт түлхүү авч үзээд байгаа билээ.

No comments:

Post a Comment